Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Манай компани өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх, үлгэр жишээ үзүүлэн манлайлах, үр дүнтэйгээр харилцаж, хамтран ажиллах, ухаалгаар эрсдэлийг тооцоолж асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн өндөр төвшний үр дүн гаргах ажилтнуудыг бүх талаар дэмжих хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдэг.
Хүний нөөцийн бодлого нь дараах чиг үүргүүдийн дагуу хэрэгждэг.


Мэргэжлийн өндөр төвшний хувь нэмэр оруулах ажилтныг сонгон шалгаруулах


Ажилдаа мэргэших, өсөж хөгжихөд нь шаардлагатай сургалтад системтэйгээр хамруулах


Шинэ ажилтныг хамт олны нэг хэсэг болгох, шаардлагатай мэдээлэл олгох дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлэх


Компанийн хэрэгцээ, ажилтны сонирхол, ур чадварыг үндэслэн ажилтны карьерийг төлөвлөх


Ажлын байрны онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдээр ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх


Ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварт тулгуурласан цалин хөлс, урамшуулал олгох


Багийн ажиллагаа, байгууллагын соёлыг дэмжсэн төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх

Таян Нуурын төмрийн уурхай