Боловсролыг дэмжих хөтөлбөр

БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ "ОЮУНЛАГ АЛТАЙЧУУД" ХӨТӨЛБӨР

Хүмүүний хөгжлийн эрхэм зорилгыг дэмжих зорилго бүхий энэ хөтөлбөрийн хүрээнд бид нийт 172 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хөтөлбөр нь дотроо “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “Хандив, тусламж” гэсэн 2 чиглэлээр хэрэгждэг.
Үүний тогтмол, амжилттай хэрэгждэг томоохон чиглэл болох “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь Монгол улсын хэмжээнд аливаа их, дээд сургуулиудад бакалаврын боловсрол горилон, сурлагаараа манлайлан суралцаж буй Говь-Алтай аймгийн харъяат оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулахад чиглэгдсэн нийгэм, ирээдүй хойч үеийнхээ эрдэм боловсролд бодитой туслалцаа үзүүлж буй өргөн хүрээтэй, чухал ач холбогдол бүхий хөтөлбөр юм.

Энэхүү “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийнхээ хүрээнд бид дараахи хөрөнгө оруулалтыг жил бүр тогтмол хийсээр ирсэн юм. Эдгээрээс онцлох мэдээллүүдээс нь дурьдвал:

  • 2008 онд Цээл сумын 31 оюутанд 17,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
  • 2010 онд Цээл сумын 20 оюутанд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
  • 2011 онд Цээл, Төгрөг, Бугат, Алтай сумын 46 оюутанд 33,8 сая төгрөгийн тэтгэлэг олгов.
  • 2012 онд нийт 7 оюутанд 7 сая төгрөгийн тэтгэлэг олгов.
  • 2013 онд Цээл, Төгрөг, Бугат, Алтай сумын 165 оюутанд нийт 33 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
  • 2014 онд Говь-Алтай аймгийн 18 сумын шилдэг 18 оюутанд 21 сая төгрөгийн тэтгэлэг олгов.

“Оюунлаг Алтайчууд” хөтөлбөрийн үлдсэн чиглэл болох “Хандив тусламж”-ын хүрээнд бид:

  • 2010 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р 11 жилийн дунд сургуулийн соёл хүмүүжлийн танхим, сургуулийн гал тогоо, сурагчдын цайны газрын танхимыг 10 сая төгрөгийн өртөгөөр бүрэн засвар хийх зардлыг санхүүжүүлэв.
  • 2011 онд 23 сая төгрөгөөр Говь-Алтай аймгийн Цээл сумын дунд сургуулийн “Гадаад хэлний лингафоны танхим”-ийг Охидын хөдөлмөрийн хичээлийн танхимын хамтаар их бүрэн тохижуулав.
    3 сая төгрөгөөр Говь-Алтай аймгийн Алтай сумын 9 жилийн дунд сургуулийн Орос хэлний кабинетад сургалтын тоног төхөөрөмж худалдан авч өгч хандивлав.
    Говь-Алтай аймгийн Бугат сумын дунд сургуульд, 16.2 сая төгрөгний өртөгөөр мэдээлэл зүйн кабинетыг иж бүрэн тохижуулж хандивлав.
    гэх мэт олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.